Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах шаардлага – Хөтлөх систем ба бусад механик тоног төхөөрөмж
Хамрах хүрээ
Энэ стандартад хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн хөтлөх систем болон бусад механик, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг тодорхойлно. Энэ стандарт олон төрлийн ган татлагат байгууламжид хамаарах бөгөөд тэдгээрийн хүрээлэн буй орчныг харгалзаж үзнэ. Энэ стандарт хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн хөтлөх систем, механик, цахилгаан тоног төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжийг зохион бүтээх, үйлдвэрлэх, суурилуулах, засвар үйлчилгээ хийх, удирдан ажиллуулахад хамаарна. Энэ баримт бичигт үндэсний дүрэм, журмыг хэрэглэхээс үл хамаарч, осол, аюулаас урьдчилан сэргийлэх, ажилчдын аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой бусад шаардлагыг тусгасан. Барилга, байгууламжийн үндэсний норм ба дүрэм, орон нутгийн шинж чанартай, тодорхой бүлэг хүмүүсийг хамгаалахад үйлчилдэг үндэсний дүрэм, журамд нөлөөлөхгүй. Энэ стандарт нь ачаа тээвэрлэх болон цахилгаан шатны байгууламжид хамаарахгүй. Стандартын 6-11-р зүйл хөтлөх системийн механик болон цахилгаан хэрэгсэлд, 12-20-р зүйл бусад механик тоног төхөөрөмжид хамаарна.Баталсан огноо: 2024-05-22 | Мөрдөж эхэлсэн огноо: 2024-06-10 |
Ангилал: | 45.100 Кабелан замын тоног төхөөрөмж | | |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт |